Явган хүний замын аюулгүй байдлыг хангах шинэлэг фотолюминесцент
Испани улсын “Хуэлва”-ийн их сургуулийн судлаачид тээврийн хэрэгслийн хурдыг багасгаж, шөнийн цагаар харагдцыг сайжруулах зорилготой фотолюминесцент материалыг явган хүний гарц дээр ашиглаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг эрс сайжруулжээ. Энэхүү материал нь гэрэл багатай нөхцөлд өөртөө хуримтлагдсан гэрлийг цахилгаан эрчим хүч хэрэглэхгүйгээр цацруулж, жолооч нарт гарцыг 100 гаруй метрийн зайнаас харагдах боломжтой болгодог. Явган хүний гарцыг зөвхөн будгаар будах уламжлалт аргаас ялгаатай нь энэхүү шинэ арга нь удаан эдэлгээтэй материалыг ашигладаг бөгөөд байршуулах, дахин ашиглах, арилгахад хялбар байдаг байна. Судлаачдын ашигласан шинэлэг фотолюминесцент пигментээр сайжруулсан полиол-изоцианатын давирхай нь ердөө 30 минутын нарны гэрлийг ашиглан 12 цаг хүртэл өөрөөсөө гэрэл цацруулах боломжийг олгож байгаа юм.
Испани улсад энэхүү материалыг туршихдаа халтиргаа гулгаанаас сэргийлж барзгар гадаргуу болон дуу чимээ гаргах шинж чанаруудыг гарц дээр нэмж өгсөн нь тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлэх тохиолдлыг 37% хүртэл бууруулсан байна. Цаашдаа үзэгдэх орчныг сайжруулж, хурдыг бууруулснаар явган зорчигчийн нас баралтыг 35%, гэмтлийг 26% бууруулж байна гэж судлаачид онцолсон байна.
Дэлхийн хотууд автозамын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах тогтвортой шийдлүүдийг эрэлхийлж байгаа тул энэхүү шинэ гарц нь явган хүний амь нас эд хөрөнгийг хамгаалах, илүү ухаалаг, аюулгүй хотуудыг бий болгоход чиглэсэн хот төлөвлөлтийн стратегийн салшгүй хэсэг байж болох юм.
Эх сурвалж: https://www.sciencedirect.com/.../pii/S2215098624001794...