Автомат удирдлагын системтэй автобусны туршилтыг Шотландад хэрэгжүүлж байна.

Байгаль
Байгаль
2023-03-10

Шотландад хиймэл оюун ухаанд суурилсан автомат удирдлагын системтэй CAVForth 2 флот төслийг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Автомат жолоодлогын системд Fusion Processing компанийн хамгийн сүүлийн үеийн CAVStar технологи, бүрэн цахилгаан Enviro100AEV автобусанд суурилуулсан.

Хамгийн сүүлийн үеийн CAVStar технологиор ажилладаг автономит автобус нь камер, лидар, радар зэрэг орчин үеийн мэдрэгчийн иж бүрдэл бүхий өгөгдлийг хиймэл оюун ухааны боловсруулалтын хамт ашигладаг мөн түүнчлэн гэрлэн дохионы системээс шууд мэдээлэл хүлээн авснаар автобус ногоон гэрлээр жигд явахын тулд хурдаа төлөвлөх боломжийг олгож буй давуу талтай.

Автомат удирдлагын системтэй автобуснууд зорчигчдын тав тух, үйлчилгээний чанарыг сайжруулахын зэрэгцээ эрчим хүчний хэрэглээ, тоос ялгаралтыг бууруулахад тустай. Мөн тээврийн хэрэгсэл нь автомат системийг хянах тусгайлан бэлтгэгдсэн аюулгүй байдлын жолооч нар буюу автобусны "Ахмад"-тай байх ба долоо хоногт 10,000 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм.

Энэхүү ухаалаг удирдлагын систем нь тоормослох, хурдасгах үйлдлийг бууруулж, зорчигчид илүү зөөлөн, тав тухтай зорчиж, дугуйны элэгдэл багасаж, тоосонцрын ялгаруулалтыг зохих хэмжээгээр бууруулна.

Мөн энэхүү төслийн хүрээнд дугуйны үрэлтээс үүсэх тоосонцрыг Евро VII-ийн саналын хүрээнд анх удаа Европын Холбооны утааны зохицуулалтад тусгах бөгөөд энэ нь нийтийн тээврийн сүлжээнд, ялангуяа хотуудын агаарын чанарыг сайжруулах асуудалд автономит тээврийн хэрэгслийн ашиг тус их байхыг онцгойлон харуулж байна.

Эх сурвалж: http://bitly.ws/zGat