Хятад улс анх удаа дрон болон AI ашиглан хүний шууд оролцоогүйгээр автозамын хучилтын ажлыг гүйцэтгэлээ.

Энхсайхан
Энхсайхан
2024-10-23

Хүний шууд оролцоогүйгээр автомат жолоодлоготой робот машин механизм ашиглан Хубэй муж дахь Бээжин-Хонконг чиглэлийн 157 км урттай 20 метрийн өргөнтэй хурдны автозамыг хучсан байна. “Сани” компанийн машинууд нь бүрэн автомат үйлдлийн системээр тоноглогдсон бөгөөд AI технологийг ашиглан машинууд хоорондоо уялдаа холбоотой ажилдаг. Үүний дотор, 19.25м өргөнтэй автозамыг хучих боломжтой SAP200C-10 загварын операторгүй асфальт дэвсэгч машиныг ашигласан нь олон улсад анхдагч болсон бөгөөд 13 болон 30 тонн жинтэй 9 ширхэг автомат индүүг тус замын ажилд ашиглжээ.

Хэрхэн хүний оролцоогүйгээр ажлыг гүйцэтгэсэн аргачлалаас дурдахад: Төслийн талбай дээгүүр олон тооны дроныг нисгэж зураглал үүсгэн, 5G сүлжээний тусламжтай бүх машин механизмын үйл ажиллагаа болон орчин тойрны мэдээллийг бодит цаг хугацаанд мэдээллийн санд илгээж цуглуулсан байна. Энэхүү өгөгдлийг хиймэл оюун ухаанаар боловсруулж, байрлал тогтоох систем суурилуулсан машин механизмруу илгээж сантиметрийн түвшний нарийвчлалтайгаар автоматаар жолоодож, хүнээс илүү нарийвчлалтайгаар гүйцэтгэсэн байна.

Ухаалаг, автоматжуулсан барилгын аргын тусламжтайгаар төслийн явцыг хурдасгаад зогсохгүй чанар, аюулгүй байдлыг хангасан гэдгээрээ давуу талуудтай байгаа юм. Гэвч өгөгдөл боловсруулалтыг болон талбайн ажлыг хүний оролцоотой заавал хянаж байгаа бөгөөд Хятад улс цаашдын бүтээн байгуулалтад хүний шууд оролцоогүй барилгын горимыг бүрэн нэвтрүүлж, үр ашигтай орчин үеийн тээврийн сүлжээг бий болгоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: https://cm.hczyw.com/2024/1015/352485.html