THERMOPRINT - Авто замын салбарын тэмдэг, тэмдэглэгээний инновац

Байгаль
Байгаль
2023-04-05

Авто замын аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын салбарт хувьсгал хийх зорилготой шинэлэг технологи болох ThermoPrint-ийг Их Британийн WJ компани  танилцуулсан бөгөөд 2018 онд амжилттай туршсаны дараа авто замын сүлжээнд замын тэмдэглэгээг суурилуулах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү шинэ технологи нь дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий автомат машин ашиглан термопластик замын тэмдэглэгээг автомат төхөөрөмжийн тусламжтай хийдэг ба ажиллах хүн хүчийг багасгаж аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг давуу талтай. 

 

ThermoPrint нь Их Британийн авто замын сүлжээнд ашигладаг бүх замын тэмдэгтүүдийг үйлдлийн системдээ програмчлан суулгасан нь ажилтнуудын гараар тэмдэглэгээ хийх уламжлалт аргын хэрэглээг бууруулсан. Энэхүү технологи нь одоо байгаа замын тэмдэглэгээг автоматаар сканердаж дууссаны дараа машин тэр даруй термопластикыг дамжуулж тэмдэглэгээг сэргээж, стандартад нийцүүлэн өндөр нарийвчлалтай хийх боломжтой юм.  

Мөн ThermoPrint нь ажилчдад аюулгүй ажиллах боломжийг олгож гар аргаар ажиллахад гарах эрсдэлийг бууруулдаг. Нэмж дурдахад, уг технологи нь ажиллах хурдыг нэмэгдүүлж, зохих нөхцөлд шаардлагатай замын хөдөлгөөний менежментийг хангаж өгсөн.

WJ Group-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Мартин Уэбб хэлэхдээ: 

"Аюулгүй байдал бол бидний үнэт зүйлсийн нэг бөгөөд бид ажилчдынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах арга замыг үргэлж эрэлхийлдэг. ThermoPrint нь ажилчдын аливаа хөдөлгөөнд өртөх эрсдэлийг арилгахын зэрэгцээ гар аргаар ажиллах эрсдэлийг бууруулах зорилготой юм. Мөн бид Норвегийн замын тэмдэглэгээний машин үйлдвэрлэгч ‘’Trysil Maskin’’ компанитай  хамтран ThermoPrint-ийг хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд үр дүн нь Их Британид анхны ThermoPrint машиныг үйлдвэрлэж авто замын салбарт нийлүүлж байна.

Эх сурвалж:  https://www.highwaysindustry.com/wj-uk-first-innovation-set-to-revolutionise-road-marking-sector/