Авто замын судалгааны институтэд тавтай морилно уу. Энэхүү цахим хуудсаараа дамжуулан та бүхнийг угтан авч байгаадаа баяртай байна.
Манай институт нь шинжлэх ухаан, технологи инженерчлэлд тулгуурласан мэдлэг, практик ур чадварыг цогцлоох замаар олон улсад өрсөлдөхүйц чадвартай авто замын инженер, залуу судлаачдыг бэлтгэх, авто замын салбарт тулгамдаж буй асуудалд суурилсан судалгаа, шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Бид гүйцэтгэх захирал, үйл ажиллагаа хариуцсан захирал, судалгааны зөвлөх 2, авто замын зөвлөх 3, судлаач 7 бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Мөн судалгааны ажлын хүрээнд МУИС-ийн Нано шинжлэх ухаан, Нано технологийн төв, Герман монголын хамтарсан сургууль, Цэвдэг судлалын хүрээлэн, Геофизикийн хүрээлэнгүүдтэй хамтран ажилладаг.
Та бүхэнд амжилт хүсье
IROAD-ЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
И. ГЭРЭЛМАА