ГЭРЭЛТДЭГ АВТО ЗАМ
Замын хөдөлгөөний аюулгүй байдал бол дэлхий даяар тулгамдаж буй чухал асуудлуудын нэг юм. Жил бүр олон зуун компаниуд шинэлэг шийдэл гаргаж хэрэгжүүлсээр байна. Түүний нэг жишээ нь ; Австралийн Tarmac Linemarking компани Omnigrip болон Vic Roads-тай хамтран шөнийн цагаар машин жолооддог хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, харагдах орчинг нэмэгдүүлэхийн тулд уг шийдлийг танилцуулав. Энэхүү шийдэл нь гудамжны гэрэлтүүлэг байхгүй газруудад гэрэлтүүлгийг өөр хувилбараар бий болгох цахилгаан эрчим хүчний хэрэглээг багасгах зорилготой ба тэмдэглэгээнд ашигласан будаг нь "фото гэрэлтүүлэгч" нунтаг агуулсан бөгөөд өдрийн цагаар цэнэглэгдэж, шөнийн цагаар ногоон туяаг аажмаар гаргаж, гудамжны гэрэлтүүлгийн хэрэгцээг арилгадаг. Өдрийн гэрлийг шингээж авсны дараа будаг нь харанхуйд найман цаг хүртэл гэрэлтэх боломжтой. Үүний үр дүнд шөнийн цагаар авто замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар муруй өнцөг, замын хязгаарыг илүү сайн мэдэрдэг. Гэсэн хэдий ч уг шинэ технологи нь туршилтын явцад хэрэгжиж байгаа учраас тодорхой хэмжээний асуудлуудтай нүүр тулсаар байна. Уг технологит тулгарч буй хамгийн том асуудал нь хур тунадас, чийгшил. Нидерланд улсын авто замд туршилт хийхэд их хэмжээний борооны дараачаар замын зурвасаас "бүдгэрсэн" ба Харанхуйд гэрэлтдэг замын тэмдэглэгээ нь их хэмжээний чийгэнд мэдрэмтгий байдаг нь судалгаагаар нотлогдсон байна. Уг мэдээлэл цацагдсаны дараачаар инженерүүд туршилтаа үргэлжлүүлж, шинэ хувилбар гаргах болно гэж мэдэгджээ.
Энэ нь одоогоор туршилтын төсөл бөгөөд олон улсад өргөжин тэлэх төлөвтэй байна. Нидерландын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хейжманс өөр замд будгийг ашиглах сонирхолтой байгаа ч одоогоор ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй байна гэжээ.
Эх сурвалж:
https://newatlas.com/smart-highway-glowing-lines/34363/ https://engineeringdiscoveries.com/australian-company-introduces-glow-in-the-dark-highway-paint-technology/
https://www.chemistryworld.com/news/glowing-roads-take-a-rain-check/7341.article
#ХөгжилдХөтлөхАвтоЗам #iROADMongolia