3D ПРИНТЕР АШИГЛАН ДРОНООР АВТО ЗАМЫН ХАГАРАЛ НӨХӨХ ТЕХНОЛОГИ

Байгаль
Байгаль
2023-01-18

Сүүлийн жилүүдэд асфальтбетон хучилтын хагарлын асуудлыг шийдвэрлэх, засвар, арчлалтын ажлын хугацааг хэмнэх, зардлыг бууруулах зорилгоор орчин үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх, судалгааны ажлууд эрчимтэй хийгдсээр байна.

Асфальт нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг материал бөгөөд Их Британийн замын 95% нь асфальтбетон хольцоор хучигдсан байдаг. Тиймээс Лондоны их сургуулийн коллежийн судлаачид анхны 3D битум принтер бүтээсэн бол Лидсийн их сургуулийн хамт олон нь хөгжүүлэн дрон хэлбэртэй болгосон байна.

Авто зам дээр үүссэн хагарлыг эрт илрүүлж, нөхөх арга хэмжээ авснаар том хэмжээний эвдрэл үүсэхээс сэргийлж улмаар авто замын ашиглалтын хугацааг уртасгадаг. Хагарал нөхөх ажил ихэвчлэн оройн цагаар хийгддэг нь ажиллах хүн хүчний хувьд асуудал тулгардаг ч 3D принтер ашиглахад хүн хүч бага шаарддаг учир эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байгаа юм.

Технологийн явц

Асфальтбетон хучилт дээр түгээмэл үүсдэг эвдрэлүүд болох торон хагарал, дагуу болон хөндлөн хагарал, нүх зэргийг илрүүлсний дараа хагарлын тоосыг шүүрдэж, GPS-ийн тусламжтай дрон байрласнаар 3D принтер нь битум хэвлэж хагарлыг дүүргэх хэлбэрээр засвар, арчлалтын ажил хийгддэг ба битумын уян хатан байдлыг температурын хяналтаар тохируулж болдог байна.

3D Принтер нь мотор, битумын сав, шураг, халаагч, хошуу зэргээс бүрдэнэ. Савны хэсэгт байх үрэлжүүлсэн битум нь шургаар шахагдан доошилж халаах хэсэгт очсоноор хэвлэхэд тохиромжтой төлөвт очин хошуугаар шахагдан гарна.

3D принтер ашиглан авто замын хагарал нөхөх технологийн цаг уурийн нөхцөлд тэсвэртэй байдал болон, сул, давуу талын судалгаа хийгдэж байна.

Эх сурвалж: https://www.worldhighways.com/wh6/feature/researchers-trial-3d-printing-both-concrete-and-asphalt-roads