АСФАЛЬТБЕТОН ХУЧИЛТЫГ НЯГТРУУЛАХ ШИНЭ ТЕХНОЛОГИ

Энхсайхан
Энхсайхан
2021-11-08

Volvo CE нь Кентакки мужийн Луисвилл хотод болсон "Utility Expo" үзэсгэлэн дээр асфальтбетон хучилтыг нягтруулах шинэ технологи болох CX01 машины загварчлалыг танилцуулсан.

Энэхүү машин нь өөрөө удирдах эсвэл алсаас удирдах удирдлагын системтэй ба хуваах хүрдтэй тул маневр хийх боломжийг олгож өөрөө өөрийгөө тэнцвэржүүлдэг. Машины байршлыг GPS технологи ашиглан тодорхойлно. Мөн усны хэрэглээг багасгахын зэрэгцээ хүрдний гадаргууд материал наалддаг асуудлыг шийдвэрлэх зорилготой бага үрэлтийн хүрдний загвартай. Түүнчлэн хэрэглээнээс хамааран дизель, хайбрид эсвэл бүрэн цахилгаанаар ажиллах боломжтой хэмээн мэдэгдсэн.

Одоогийн байдлаар энэхүү машин нь загварчлал байдлаар байгаа ба хэрэв бодит болвол Дэлхий даяар зам, барилгын салбарт оператор дутагдалтай байгаа асуудлыг шийдвэрлэхэд тусах боломжтой юм.
---
Эх сурвалж: World highways https://www.worldhighways.com/wh3/news/radical-approach-asphalt-compaction?fbclid=IwAR0_GaFQfD7q_oUYCvOXQ0VQtQpSTBsx42SOYnWUl4UXsOqb0rDur64e8F4