ХӨГЖИМТ ЗАМ - MUSICAL ROAD
Японы инженер Шизуо Шинода нь санамсаргүй тохиолдлоор авто замын хучилтад бульдозер ашиглан ховил үүсгэн, ховилын гүн болон хоорондын зайнаас нь хамааруулан дээгүүр нь машин өнгөрөхөд ая эгшиглүүлэх боломжтойг тогтоожээ.
“Hokkaido National Industrial Research Institute” нь 2007 онд инженер Шинодагийн загварыг боловсронгуй болгож Японы хамгийн анхны “Хөгжимт зам”-ыг бий болгожээ. Тэд бетон дээр тодорхой интервалтайгаар ховилуудыг үүсгэсэн ба ховил хоорондын зай ойртох тусам дууны өнгө өндөр болж, ховил холдох тусам нам дуу чимээг үүсгэдэг болохыг тогтоосон.
Аюулгүй бөгөөд сонирхолтой
Зам дээр хөгжмийг зөв эгшиглүүлэхийн тулд автомашин тогтмол жигд хурдтай явах шаардлагатай ба энэ нь жолооч нарыг хурд хэтрүүлэхээс сэргийлэх, мөн хол замд аялаж буй жолоочийг сэргээх зэрэг аюулгүй байдлыг хангах бүтээлч арга юм.
Энэхүү технологи нь одоогийн байдлаар Япон улсаас гадна Унгар, Дани, Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Тайван, Иран болон Недерланд зэрэг орнуудад нэвтэрсэн байна. Дараах бичлэгт Унгар улсын хөгжимт замыг оруулав.