100% ДАХИН БОЛОВСРУУЛСАН МАТЕРИАЛ АШИГЛАСАН АВТО ЗАМ

Энхсайхан
Энхсайхан
2022-10-11

Жил бүр ойролцоогоор 8 сая тонн хуванцар далайд хаягдаж, нийт хуванцар хог хаягдлын 55% нь шатдаг гэсэн судалгаа бий. Иймд энэхүү замыг ашигласнаар олон төрлийн давуу талыг бий болгож байна.

Голландын PlasticRoad компани нь шинэ төрлийн замын материал гаргаж авсан нь CCL200, CCL300 бөгөөд тухайн материалыг 100% дахин боловсруулсан, хуванцар хог хаягдлаас гаргаж авчээ. Тухайн төслийг 2018 онд хэрэгжүүлж 2018 оны 9 сард Нидерландын Зволле хотод 30 метрийн 2 эгнээтэй дугуйн зам барихад 1000кг буюу 218,000 ширхэг хуванцар аягатай тэнцэх хэмжээний хаягдал ашигласан ба үүнийг ердийн хатуу хучилттай замтай харьцуулахад нүүрсхүчлийн хийн (CO₂) ялгаруулалтыг 50-70% -иар бууруулсан үзүүлэлт гарчээ.

Давуу тал

Материалын хувьд:

  • Цаг агаарын эрс тэс уур амьсгалд тэсвэртэй
  • Эдэлгээт чанар удаан
  • Нүүрсхүчлийн хийн (CO₂) ялгаруулалт бага
  • Хөнгөн жинтэй

Ажлын явцын хувьд:

  • Суурилуулахад хялбар учир хатуу хучилттай харьцуулахад 3 дахин хурдан хугацаанд хийгдэнэ;
  • Хөнгөн жинтэй учир тээвэрлэлтийн зардал бага;
  • Барилгын явц дууссаны дараа шууд ашиглаж болно;
  • Ус зайлуулах байгууламж шаардлагагүй;
  • Цахилгааны шугам сүлжээг өөр дээрээ шийдсэн

Сул тал

  • Цэвэр хуванцраар хийсэн учир хэт халуун температурт хайлж микропластик тоосонцор болон задарч, хөрс, усны сувагруу нэвтэрч болзошгүй
  • Бүх төрлийн хуванцрыг ашиглаж болохгүй.

Энэ технологийн цаашид судалж авто зам, цаашлаад хурдны замын барилгын ажилд ашиглаж болохуйц хөгжүүлбэл хүрээлэн буй орчин болоод авто замын салбарт томоохон дэвшлийг бий болгох бүрэн боломжтой байна.

Эх сурвалж: https://plasticroad.com/en/projects/