ХБНГУ-ын BAU INDUSTRIE сургалтын төвтэй хамтарсан төсөл хэрэгжүүлж байна
Манай институт ХБНГУ-ын NRW мужийн Oberhausen хотын ХБНГУ-ын BAU INDUSTRIE мэргэжлийн ажилтан бэлтгэх төвтэй хамтран ажиллах гэрээний хүрээнд ээлжит хөтөлбөр болох “Герман-Монголын AUSBILDUNG солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрт Баянхонгор аймаг дахь политехник коллежийн сурагч оюутнуудыг хамруулж байгаа бөгөөд жилийн хугацаанд “Үйлсийн Зам” ХХК-ийн инженерүүдийг дагалдан зам, барилгын практик ур чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ Герман хэлний сургалтанд хамрагдаж цаашид BAU INDUSTRIE сургалтын төвд солилцоогоор суралцахад бэлтгэгдэж байгаа билээ.
Хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцахаар BAU INDUSTRIE сургалтын төвийн дарга Jens Waldoch манай институтэд хүрэлцэн ирж суралцагч хүүхдүүдтэй танилцан, Герман хэл дээр ярилцлага хийлээ. Ноён Jens Waldoch Герман хэлийг богино хугацаанд сайн сурсан байна хэмээн өндрөөр үнэлж Ausbildung хөтөлбөрийн тухай, цаашид ХБНГУ-д суралцаж ажиллахад шаардагдах мэдээлэл өглөө.
