ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ МАНАЙ ИНСТИТУТЭЭР ЗОЧИЛЛОО
ЗТХСайд С.Бямбацогт бидний үйл ажиллагаа, хэрэгжүүлсэн төсөл, судалгаа болон удахгүй хэрэгжүүлэх хөтөлбөрүүдтэй танилцаж цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа.
Уулзалтаар төр, хувийн хэвшил болон салбар хоорондын түншлэлийг судалгаа шинжилгээний зарчмаар явуулах, боломжийг судлах, “iROAD-International Conference for Road Engineers 2023” болон “ROAD HACKATHON”-ийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх мөн цаашид авто замын норм, норматив стандартыг цаг үе, газарзүйн байршилтай уялдуулж шинэчлэх зэрэг тодорхой судалгааны ажлууд дээр хамтарч ажиллахаа мэдэгдлээ.
Авто замын хөгжлийн ирээдүйг тодорхойлоход залуу судлаачдыг оролцуулахын үнэ цэнийг ухамсарлаж, бидэнтэй санал бодлоо солилцсон ЗТХСайд С.Бямбацогт болон АЗБХЗГ-ын дарга Ч.Сугармаа болон албаны бусад хүмүүстээ талархал илэрхийлье.