Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ , манай Авто замын судалгааны институтийн хамтарсан уулзалт боллоо.
Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ , манай Авто замын судалгааны институтийн хамтарсан уулзалт боллоо.
Зам, тээврийн хөгжлийн сайд Бямбацогт Сандаг манай институт дээр зочлох үеэрээ төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тэр дундаа судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин ажиллана гэсэн чиглэлийн дагуу өнөөдрийн уулзалтыг АЗБХЗГ зохион байгууллаа.
Авто замын судалгааны институт зүгээс институтийн танилцуулга, хийж хэрэгжүүлж буй судалгааны ажлуудаасаа, сүүлийн үед олон улсын авто замын салбарт шинээр гарч буй техник технологийн талаар танилцууллаа.
Цаашдаа төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрхэн хамтран ажиллах, авто замын салбарын судалгаа шинжилгээний ажлыг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцсон чухал ач холбогдолтой уулзалт болсон.
Уулзалтыг зохион байгуулсан, оролцсон ЗТХЯ-ны АЗБХЗГ-ынхан ЗТХТ-ийнхөндөө баярлалаа.
Хамтран ажиллах болсонд талархлаа илэрхийлье.