"Зэрлэг амьтдад зориулсан гарц гармын стандартууд болон гүүрэн гарцуудын зураг төслийг танилцуулах уулзалт"-д оролцлоо

Энхсайхан
Энхсайхан
2023-09-21

Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоо хамтран Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилт, захиалгаар "Зэрлэг амьтдад зориулсан гарц гармын стандартууд болон гүүрэн гарцуудын зураг төслийг танилцуулах уулзалт"-ыг 2023 оны 9-р сарын 20-ны өдөр зохион байгуулаж “Ай Роуд” авто замын сургалт судалгааны институтын судлаачид оролцлоо.
Дэд бүтцийн байгууламж бол аливаа орны хөгжлийн үндсэн суурь болж өгдөг. Тэр ч утгаараа улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс дэд бүтцийг түлхүү хөгжүүлж байна. Гэвч авто болон төмөр зам нь зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөргөөр нөлөөлдөг байна.
Хамтын ажиллагаа: Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санхүүжилт, захиалгаар Зам, тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоо, хамтран судалгааны баг байгуулж “Монгол орны зэрлэг амьтанд ээлтэй шугаман дэд бүтцийн эрх зүйн орчны болон боловсон хүчний чадавхын үнэлгээ”, “Монгол орны биологийн төрөл зүйл, шугаман дэд бүтцийн мэдээллийн сан үүсгэх” ажлуудыг Ландшафт хамгаалах төв (CLLC), Ази дахь шугаман дэд бүтэцтэй уялдуулан байгаль хамгаалах (ALIGN) төсөл, Байгаль орчны хууль эрх зүйн үнэлгээ, судалгааны байгууллага, Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, Зам тээврийн яамны ахлах шинжээчид, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш, судлаач, доктор профессор нар хамтран гүйцэтгэжээ.
Мөн “Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр замын дагуу зэрлэг амьтдад зориулсан гарц” MNS 6515:2015 болон “Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн нүүдлийн зэрлэг амьтдад зориулсан гарц, Ерөнхий шаардлага” MNS 6735:2018 тус тус стандартчилсан байна. 
Энэхүү уулзалт нь орчин үеийн дэд бүтцийг байгальтай уялдуулах, бүс нутгийн баялаг, биологийн олон янз байдлыг хадгалах, авто замын аюулгүй байдлыг хангах зэрэг олон чухал асуудлыг хамарсан уулзалт боллоо.
 

Бид хамтдаа зэрлэг ан амьтан, хүн төрөлхтний хөгжил дэвшил зохицон орших ирээдүйг бүтээж байна.

Холбоотой мэдээлэл
"Зэрлэг амьтдад зориулсан гарц гармын стандартууд болон гүүрэн гарцуудын зураг төслийг танилцуулах уулзалт"-д оролцлоо
2023/09/21
Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ , манай Авто замын судалгааны институтийн хамтарсан уулзалт боллоо.
2023/06/26
ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж байна
2023/06/12
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ МАНАЙ ИНСТИТУТЭЭР ЗОЧИЛЛОО
2023/06/06
Казахстан улсын тэргүүлэгч “Казахстан Авто Замын Институт (КазАДИ)” -ээр зочилсон айлчлал
2023/06/05
“Инновац ба энтрепренершипийн хөгжил 2023” олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.
2023/05/22
Зам, тээврийн дөрвөн салбарын стандартчиллын техникийн хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдлаа.
2023/05/10
ЧАНАРТАЙ ЗАМ, ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2023/04/28
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
2023/04/26