Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ ЖДҮ-ийн санхүүжилт, хөгжлийн группийн шинжээч Д.Дэмбэрэлмаатай манай институтийн Гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа, Сургалт, судалгаа хариуцсан менежер Н.Байгаль нар уулзлаа.
Бид институтийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр мөн цаашдаа хийхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж хамтран ажиллах анхны ажил хэрэгч уулзалт амжилттай болж өнгөрлөө.
Уулзалтаар манай салбарынханд нээлттэй оролцох боломжтой олон төсөл хөтөлбөрүүд байдаг талаар мөн цаашдаа авто замын салбарынханд үр өгөөжтэй ажлуудыг хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн үр дүнтэй уулзалт боллоо.
Холбоотой мэдээлэл