Манай институтийн төлөөлөл Токиогийн Технологийн Их Сургуулиар (Tokyo Institute of Technology) зочиллоо.

Байгаль
Байгаль
2023-02-16

Манай институт Япон улсдаа сургалтын чанараараа тэргүүлдэг, техник технологийн өлгий гэж нэрлэгддэг Токиогийн Технологийн Их Сургуулиар (Tokyo Institute of Technology) зочиллоо.

Тус сургуулийн “Нийгэм ба хүрээлэн буй орчны тэнхим”-ийн эрхлэгч Prof. Jun-ichi Takada болон Олон улсын харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгч Prof. Nobuhiro Hayashi нар найрсгаар угтан авч сургуулийн үйл ажиллагаа болон цаашид хийгдэх ажлууд дээр хэрхэн хамтрах талаар уулзалт зохион байгууллаа.

Мөн тус сургуулийн Дэлхийд энерги зарцуулалтаараа хамгийн бага (Green energy) супер компьютеруудын нэг болох TSUBAME 3.0-тай танилцаж, тооцоолол болон симуляцийн талаар мэдээлэл авлаа. Энэхүү супер компьютер нь 4 тэрбум иений өртгөөр бүтсэн бөгөөд хиймэл оюун ухаан, тооцооллыг маш хурдтай тооцоолох чадвартай юм.

Авто замын салбарт SmartPavement, Machine Learning болон Big data collection зэрэг технологиуд хөгжиж байгаа өнөө үед тус сургуулийн жолоочгүй тээврийн хэрэгслийн судалгаатай танилцсан үр өгөөжтэй уулзалтууд болж өндөрлөлөө.

Холбоотой мэдээлэл
"Зэрлэг амьтдад зориулсан гарц гармын стандартууд болон гүүрэн гарцуудын зураг төслийг танилцуулах уулзалт"-д оролцлоо
2023/09/21
Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ , манай Авто замын судалгааны институтийн хамтарсан уулзалт боллоо.
2023/06/26
ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж байна
2023/06/12
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ МАНАЙ ИНСТИТУТЭЭР ЗОЧИЛЛОО
2023/06/06
Казахстан улсын тэргүүлэгч “Казахстан Авто Замын Институт (КазАДИ)” -ээр зочилсон айлчлал
2023/06/05
“Инновац ба энтрепренершипийн хөгжил 2023” олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.
2023/05/22
Зам, тээврийн дөрвөн салбарын стандартчиллын техникийн хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдлаа.
2023/05/10
ЧАНАРТАЙ ЗАМ, ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2023/04/28
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
2023/04/26