“iROAD - Олон Улсын Судалгааны Семинар”-ын хоёрдугаар дугаарыг амжилттай зохион байгууллаа.
Манай институт Казакстан улсын “КазАДИ” авто замын институттэй хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Үүний дагуу тодорхой чиглэлүүд дээр хамтран ажиллаж байна. “iROAD - Олон Улсын Судалгааны Семинар”-ын хоёрдугаар дугаарыг 2-р сарын 10-нд “КазАДИ” авто замын институтийн Докторант, “KazNliPI Дортранс” ХХК-ийн Техникийн хэлтсийн захирал Асматулаев Нурсултан нь "Хаягдал ашиглан нано бүтцэт цементбетон суурийн үеийг бэхжүүлэх" сэдвийн хүрээнд онлайнаар амжилттай зохион байгууллаа.
Бид авто замын салбарт дэлхий дахинаа болж буй үйл явдал, шинэ техник технологи, судалгаанаас хоцроохгүй мэдээллээр хангахыг хичээдэг билээ. Тиймээс авто замын салбарын оюутан судлаач, залуу инженер, техникийн ажилтан, туршлагатай мэргэжилтэн, багш профессор та бүхнийг өргөнөөр идэвхтэй оролцохыг уриалж байна.