Герман улсын Технологийн Их Сургуулийн авто замын лабораториор зочиллоо.
Гүйцэтгэх захирал И.Гэрэлмаа болон манай институтийн зөвлөх М.Цэцгээ нар маань Германы Дрезден хотын Технологийн Их Сургуулийн авто замын лабораторитой танилцлаа. Тус лабораторийн эрхлэгч Андрэйс Отто, Доктор, профессор Александр Зайслер нар халуун дотноор хүлээн авч уулзан, Монгол улс болон ХБНГУ-ын авто зам, авто замын материал болон сүүлийн үед хийгдэж буй туршилт судалгааны талаар санал бодлоо солилцлоо.
Мөн тус лабораторийн тоног төхөөрөмжтэй танилцаж, сүүлийн үед хийгдэж буй туршилтуудыг хийж үзлээ.
Цаашдын хамтын ажиллагааны боломжит хувилбарууд болон дараагийн уулзалтынхаа талаар ярилцсан үр дүнтэй уулзалт болж өндөрлөлөө.
Холбоотой мэдээлэл