iROAD "ROAD EXPO MONGOLIA-2022"олон улсын бага хуралд амжилттай оролцлоо.

Энхсайхан
Энхсайхан
2022-03-30

“Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэнг хэрэгжүүлэгч байгууллага: Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Хэзээ болсон: Энэ жил “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг 2022 оны 0З дугаар сарын 24, 25-ны хооронд 8 дахь удаагаа “Буян-Ухаа” спорт ордонд амжилттай явагдсан.

Хамрах хүрээ: Үзэсгэлэн, конференцид

  • Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнууд
  • Эрдэмтэн, судлаачид
  • Авто зам, гүүрийн чиглэлээр сурч байгаа оюутан судлаачид
  • Зам, хот төлөвлөлтийн архитекторууд
  • Зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд,
  • Замын машин механизм, техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
  • Замын материал үйлдвэрлэгчид
  • Асфальтын үйлдвэрүүд, хайрганы карьер
  • Битум, цемент, бусад материал хангагч нийлүүлэгчид
  • Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж
  • Лаборатори
  • Программ хангамж
  • Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио үйлдвэрлэгчид
  • Ажлын хувцас хэрэгсэл үйлдвэрлэгчид
  • ХАБЭА-н хэрэгсэл нийлүүлэгч, худалдаа, үйлдвэрлэгчид оролцсон.

Зорилго: Уг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон билээ.

       Манай институт "ROAD EXPO MONGOLIA-2022" олон улсын үзэсгэлэн, бага хуралд амжилттай оролцож, iROAD институтийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Энхсайхан "Тоон симуляцийн арга ашиглан гүүрийн ган татлага дээрх салхины урсгалыг тооцоолох" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Үзэсгэлэнд манай институт нь "Үйлсийн зам" ХХК болон "Кэй Эйч Ти Эс" ХХК-тай хамтран оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ "ДИЖИТАЛ ТЕХНОЛОГИЙГ АВТО ЗАМЫН САЛБАРТ" уриан доор VR (virtual reality) болон AR (augmented reality) технологиудыг авто замын салбарт хэрхэн ашиглах боломжуудын талаарх танилцуулгыг бэлтгэн хүргэлээ.

Холбоотой мэдээлэл
"Зэрлэг амьтдад зориулсан гарц гармын стандартууд болон гүүрэн гарцуудын зураг төслийг танилцуулах уулзалт"-д оролцлоо
2023/09/21
Зам, Тээврийн Хөгжлийн Яам болон Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ , манай Авто замын судалгааны институтийн хамтарсан уулзалт боллоо.
2023/06/26
ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж байна
2023/06/12
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ МАНАЙ ИНСТИТУТЭЭР ЗОЧИЛЛОО
2023/06/06
Казахстан улсын тэргүүлэгч “Казахстан Авто Замын Институт (КазАДИ)” -ээр зочилсон айлчлал
2023/06/05
“Инновац ба энтрепренершипийн хөгжил 2023” олон улсын эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцлоо.
2023/05/22
Зам, тээврийн дөрвөн салбарын стандартчиллын техникийн хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдэн батлагдлаа.
2023/05/10
ЧАНАРТАЙ ЗАМ, ЧАНСААТАЙ ЗАСВАР АРЧЛАЛТ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
2023/04/28
Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.
2023/04/26