ХҮЙТНЭЭР ДАХИН БОЛОВСРУУЛСАН АСФАЛЬТБЕТОН ХОЛЬЦЫН ЭРДСИЙН БҮТЭЦ, НАЙРЛАГА ФИЗИК-МЕХАНИК ШИНЖ ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХ НЬ

Зохиогчид: Д.Энхбаатар, М.Цэцгээ, Д.Ганбилэг, Э.Эгшиглэн, Б.Болд

Хэвлэн нийтлүүлсэн он: 2020

Хуудас: 172-181

Дахин боловсруулсан асфальтбетон хучилт (ДБАХ) гэдэг нь хуучин эвдрэлтэй замын материалыг хүйтнээр газар дээр нь дахин боловсруулагч машин ашиглан буталсан материалыг хэлнэ. Дахин боловсруулсан асфальтбетон хучилтын шинж чанарыг сайжруулах судалгааг хийж гүйцэтгэснээр авто замын засварын ажилд материалыг оновчтой ашиглах боломжтой. Материалын орц найрлагыг зөв оновчлохын тулд ДБАХ-ын химийн шинж чанар, микробүтцийн судалгааг хийх шаардлагатай байгаа юм.

Энэхүү судалгааны ажлын хүрээнд дахин боловсруулсан асфальтбетон хучилтын материалын эрдсийн бүтэц, шинж чанар тухайн материалын физик-механик шинж чанарт хэрхэн нөлөөлж буйг судалсан. Хуучин суурийн материал болон хүйтнээр дахин боловсруулсан шинэ суурийн материалын эрдсийн бүтэц, найрлагыг рентген дифракцын анализатор (X-Ray Diffraction, XRD), гадаргуугийн бүтэц, найрлага, морфологийг сканнинг электрон микроскоптой хосолсон энергийн дисперсийн рентген спектроскоп (Scanning Electron Microscopy with Electron Dispersive X-Ray Spectroscopy, SEM-Eds), мөн эрдсүүдийн фаз хоорондын зураглалыг (Tescan Integrated Mineral Analyzer, TIMA) эрдсийн анализаторын аргууд ашиглан тодорхойлсон.