Оюутан Судлаач Хөтөлбөр

"iROAD-Авто Замын Судалгааны Институт" нь "ОЮУТАН СУДЛААЧ" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.    

Тус хөтөлбөр нь их дээд сургуульд "Авто замын барилгын инженер" болон гүүрийн барилгын инженер мэргэжлээр суралцаж буй 2,3-р курсийн оюутан залуусын мэргэжлийн чиглүүлэгч болох, хувь хүний ур чадваруудыг эзэмшүүлэх, авто замын чиглэлийн судалгаа, шинжилгээний ажлын арга барилд суралцуулах,  мэргэжилдээ улам илүү сонирхолтой, авто замын салбарыг хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуусыг бэлтгэх зорилготой.


Тавигдах шаардлага:

  • "Авто замын барилгын инженер" мэргэжлээр суралцаж буй 2,3-р курсийн өдрийн ангийн оюутан байх;
  • Сургалтын голч дүн 2.8 ба түүнээс дээш байх;
  • Хөтөлбөрийн хугацаанд идэвхтэй оролцох;
  • Хичээлийн бус цагаар ажиллах боломжтой байх;
  • Өөрийгөө хөгжүүлэх, шинийг суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байх;
  • Авто замын чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх сонирхолтой байх.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Судалгааны ажил хийх арга барил, арга зүйд суралцана;
  • Хичээлийн бус цагаар судалгааны ажилд оролцох, мэдлэг хуримтлуулах;
  • Асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шийдвэрлэх арга замыг эрэлхийлж сурна;
  • Хичээлээс гадуур цалинтай хөдөлмөр эрхлэх боломж бүрдэнэ;
  • Хувь хүний хөгжлийн ур чадварт суралцах;

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа:

2023.02.07 – 2023.02.27 хүртэл.

Бүртгүүлэх холбоос:

http://bitly.ws/zSrt

Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 976-95753612 утсаар холбогдон авна уу.