Инженерийн Хурдасгуур Хөтөлбөр

“iROAD-ХУРДАСГУУР” ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР 2022

Төслийн зорилтот бүлэг:

Авто замын барилгын инженер мэргэжлээр 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай 21-25 насны залуус

 

 

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ: 

21-р зууны ажлын талбарт ажил олгогчид зөвхөн нэг чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээс илүүтэйгээр тал бүрийн мэдлэгтэй ажилтныг хүсдэг. Инженерүүдийг зөвхөн техникийн мэдлэгтэй байх нь хангалтгүй хэмээн үздэг бөгөөд асуудлыг шийдвэрлэх чадвар, харилцааны болон манлайллын ур чадвар зэрэг хувь хүний ур чадваруудыг инженер, мэргэжилтнүүдээс шаарддаг. 

Инженерүүд нь ажлын байран дээр зөвхөн өөрт хуваарилагдсан ажлыг хийж, өдөр тутмын ажилдаа дарагдаж улмаар цаг үеийн технологийн хурдацтай хөгжлөөс хоцрогдох, шинэ санаа, технологийн шийдлүүдийг эрэлхийлж чадахгүй байдалд хүрдэг. Энэ нь компаниудын хувьд тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Тиймээс дадлага туршлагаар дамжуулан хувь хүнийг хөгжүүлэх уламжлалт арга нь бодит байдал дээр оновчтой шийдэл биш хэмээн олон улсад дүгнэж байна. Монгол улсын авто замын салбарын инженерүүдийн хувьд энэхүү асуудал мөн тулгамдсан асуудал хэвээр байгаа билээ. 

Сүүлийн жилүүдэд улс орон бүр төрөл бүрийн салбарын залуу инженерүүд, боловсон хүчнийг чадваржуулах, мэргэшүүлэх зорилгоор “Инженерийн Хурдасгасан Сургалт, Хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлсээр байна. 

ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР БАРИМТАТ БИЧЛЭГ: