Калгари 2022 Дэлхийн Өвлийн Авто Замын Засвар Арчлалтын XVI-р хурал

2 сарын 7 оос 11 хооронд Дэлхийн авто замын холбооноос(PIARC) Канад улсад цахимаар зохион байгуулж буй өвлийн засвар үйлчилгээ болон замын уялдаа гэсэн сэдвийн дор 53 орны нийт 785 оролцогчид онлайнаар хамрагдсан хуралдаан болсон юм.

Энэхүү хурал нь “Дэлхийн авто замын нийгэмлэг”-ийн олон арван жилийн туршлага дээр тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрд байгаа авто замын мэргэжилтнүүд болон инженерүүдийг нэгтгэдэг томоохон арга хэмжээ юм.

Тус хурлаар өвлийн улиралд замын хөдөлгөөний зохицуулалтыг хэрхэн хийх, хучилтын нөхцөл байдал, цас хайлуулах бодис болон тоног төхөөрөмжүүд мөн зам хэрэглэгчдэд мэдээлэл түгээх гэх мэт сэдвүүдийг гүнзгийрүүлэн хэлэлцэх боломжийг олгосон хурал болж өндөрлөлөө.  

Хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг та доорх холбоосоос авна уу.