Авто Замын Хагарлын Судалгаа

Энэхүү судалгааны ажлын хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд үүссэн хагарлын шалтгааныг тодорхойлох зорилгоор ШУА-ийн Газарзүй Геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын эрдэмтэд болон Одон Орон Геофизикийн хүрээлэнтэй манай институт хамтран ажилласан. Судалгаанд Георадарын долгион нэвтрүүлэх арга /Ground Penetrating Radar-GPR/ болон Геофизикийн цахилгаан эсэргүүцлийн томографын арга /Electrical Resistivity Tomography-ERT/, өрөмдлөг, температурын хэмжилтийн аргууд ашиглан Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд үүссэн хагарлын шалтгааныг тодорхойлсон юм.