Гүүрнүүдийн бүтцийн шинж чанаруудыг мониторинг хийх судалгаа

"Улаанбаатар хот дахь гүүрнүүдийн бүтцийн шинж чанаруудыг мониторинг хийх, анхны загвар хөгжүүлэлт "төслийн ажлыг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн Sungchil Lee профессорын удирдлаган доор судлаач Б.Батхишигт нь 2021 оны 06 сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 сарын 01 өдөр хэрэгжүүлэн амжилттай дуусгасан билээ. Энэхүү судалгааны ажлын зорилго нь гүүрийн ашиглалтын түвшинг үнэлэх (Structural Health Monitoring /SHM/) системийн загварыг анхны байдлаар хөгжүүлэхэд оршино. Судалгааны ажлын хүрээнд SHM-ын товч түүх, гүүрний үнэлгээний үндсэн ойлголт, нөлөөлөх хүчин зүйлс, техник, технологи болон программ хангамжийн судалгаа хийж гүүрний ашиглалтын төвшнийг үнэлэх суурь аргачлал боловсруулсан.